Crush-аа шинжлэхээсээ өмнө өөрийгөө нэг шинжил.
Зөв хариулт байхгүй, зөвхөн худлаа хариулт л байна.
Нэг нь тестээ бөглөөд холбоосоо илгээнэ. Нөгөө нь бөглөмөгц та хоёрын зан чанар зэрэгцээд гарч ирнэ. Хаана таардаг, хаана зөрдөг нь шууд харагдана.
Ихэнх тест танд ганц үг, хэдэн үсэг өгөөд л дуусдаг. Энд харин type-аа өөрийн гараар бүтээнэ: үсний загвар, өндөр, галбир, хувцасыг нь сонгоод зан чанарын дүнтэй нь нэг карт болгоно. Story-доо тавиад найзуудаа "миний type-ыг таагаарай" гэж сорь.
Ганц бие болон хосуудад зориулсан зугаа цэнгэлийн зан чанарын тест. Зан чанараа мэдээд, type-аа дүр болгон зурж, хосоороо харьцуулна.
11 асуулттай, 3 минут орчим болно.
Тест, дүр бүтээгч, хосын харьцуулалт үнэгүй. Дэлгэрэнгүй тайлан удахгүй нэмэгдэнэ: ганц биеийнх 7,500₮, хосынх 10,000₮ (хоёулаа хүлээн авна). Тайлан авахдаа Gmail хаягаа оруулж, QPay эсвэл банкны шилжүүлгээр төлнө. Төлсний дараа буцаалт хийхгүй.
Ганц биеийн тайлан (7,500₮): type-ын чинь бүрэн тайлбар, таван шинж тус бүрийн тайлбар, хайр дурлалын хэв маяг, аль type-тай таарч аль нь мөргөлддөг, орд чинь тестийн дүнтэй хэдэн хувь таарсан, өндөр чанартай дүрийн зураг. Хосын тайлан (10,000₮): хоёулангийнх нь оноог зэрэгцүүлсэн тайлбар, хаана төстэй, хаана ялгаатай, маргаан гарах магадлалтай сэдэв, ярилцах зөвлөгөө, ордын хослол, хосын story зураг. Тайлан Gmail хаяг руу чинь очно.
Тестийн хариултууд серверт явахгүй, бүх тооцоо таны утсан дээр хийгдэнэ. Хосын холбоос илгээхэд зөвхөн таны нэр, орд, таван оноо, дүрийн сонголт очно. Төрсөн өдөр чинь очихгүй. Төлбөртэй тайлан авахад таны Gmail хаяг болон төлбөрийн мэдээлэл хадгалагдана.
Энэ тест MBTI биш. Big Five буюу зан чанарын таван хэмжүүрийг судлаачдын боловсруулсан Mini-IPIP асуулгаар хэмждэг. Үр дүн нь дөрвөн үсэг биш, таван хэмжүүрийн оноо.
Судалгаагаар орд зан чанартай холбоогүй гэж гардаг. Тиймээс бид ордын хэлдгийг тестийн дүнтэй зэрэгцүүлж хөгжилтэйгээр харуулдаг. Аль нь таарч байгааг өөрөө шүү.
"Бид хос"-ыг сонгоод тестээ бөглө. Гарсан холбоосыг хосдоо илгээ. Хос чинь бөглөмөгц та хоёрын харьцуулалт гарна.